Pages

About Me

Followers

Total Pageviews

Powered by Blogger.
Friday, April 1, 2011

Ирээдүйд төгсөх цаг

Ирээдүйд төгсөх цаг нь дараах хоёр хэлбэртэй бөгөөд "will have done" and "be going to have done." жирийн ирээдүй цагийн нэгэн адилгүй ирээдүйд төгсөх цаг нь харцангуй шинж чанартай байдаг.

"Will"-ийн ирээдүйд төгсөх цагийн хэлбэр

[will have + past participle]
Жишээ:
  • You will have perfected your English by the time you come back from the U.S.
  • Will you have perfected your English by the time you come back from the U.S.?
  • You will not have perfected your English by the time you come back from the U.S.

 "Be Going To"-ийн ирээдүйд төгсөх цагийн хэлбэр

[am/is/are + going to have + past participle]
Жишээ:
  • You are going to have perfected your English by the time you come back from the U.S.
  • Are you going to have perfected your English by the time you come back from the U.S.?
  • You are not going to have perfected your English by the time you come back from the U.S.
"will" болон "be going to" алийг нь ч ирээдүйд төгсөх цагийг бүрдүүлэхэд ашиглаж болох бөгөөд өөр хоорондоо ялимгүй ялгаатай.
Ирээдүйд төгсөх цагийн ерөнхий хэлбэр

Хэрэглээ 1-Ирээдүйд тохиолдох ямар нэгэн зүйлийн өмнө өөр нэг зүйл хийгээд амжсан талаар өгүүлэхэд


Ирээдүйд төгсөх цаг нь ирээдүйд ямар нэгэн зүйл болох бол түүнээс өмнө өөр нэгэн үйлдэл амжаад хийгдчихсэн байсан талаар өгүүлэхэд ашиглагддаг.
Жишээ:
  • By next November, I will have received my promotion.
  • By the time he gets home, she is going to have cleaned the entire house.
  • I am not going to have finished this test by 3 o'clock.
  • Will she have learned enough Chinese to communicate before she moves to Beijing?
  • Sam is probably going to have completed the proposal by the time he leaves this afternoon.
  • By the time I finish this course, I will have taken ten tests.
  • How many countries are you going to have visited by the time you turn 50?
Жирийн ирээдүй цагаас илүүтэй хэрэглэглэх Жирийн одоо цаг дээр бичигдсэн(италик фонтоор бичигдсэн) дээрх жишээн дээрх туслах өгүүлбэрүүдийг сайн ажиглана уу? Цаг заасан холбоос тэнд ашиглагдаж байгаа учраас жирийн одоо цагийг хэрэглэхийг шаардаж байдаг билээ.

Хэрэглээ 2-Ирээдүйд ямар нэгэн үйлдэл тохиолдоход тэрнээс өмнө өөр нэгэн үйлдэл үргэлжлээд байсаныг өгүүлэхэд(хэзээ ч үргэлжлэх хэлбэрийг олж чаддаггүй үйл үгүүдэд хамааралтай)


Хэзээ ч үргэлжлэх хэлбэрийг олж чаддаггүй үйл үгүүд болон холимог үйл үгүүдийн хамтаар бид ямар нэгэн зүйл ирээдүйд өөр нэг үйлдэл гарах хүртэл үргэлжилж байсан санааг гаргахад энэ цагийг ашигладаг.
Жишээ:
  • I will have been in London for six months by the time I leave.
  • By Monday, Susan is going to have had my book for a week.
Хэдийгээх ирээдүйд төгсөх цагийн дээрх хэрэглээ хэзээ ч үргэлжлэх хэлбэрийг олж чаддаггүй үйл үгүүд болон холимог үйл үгүүдэд хүчинтэй боловч зарим тохиолдолд "live," "work," "teach," болон"study" зэрэг үйл үгүүд нь энэ хэрэглээнд ашиглагдаж болдог.

Санамж:Цаг заасан холбоос хэзээ ч ирээдүйн хэлбэрт бичигдэдгүй.

Бүх ирээдүйн цагийн хэлбэрийн адил ирээдүйд төгсөх цаг нь  when, while, before, after, by the time, as soon as, if, unless, гэх мэт холбоосуудын (утгынхаа хувьд) дотор агуулагдах аястай байвал бид ирээдүйд төгсөх цагийн оронд одоо төгсөх цагийг бичих нь зөв хэрэглээ юм.
Жишээ:
  • I am going to see a movie when I will have finished my homework. Буруу
  • I am going to see a movie when I have finished my homework. Зөв

Дайвар үгийн байрлал

 always, only, never, ever, still, just, гэх мэт дайвар үгүүдийн байрлал нь дараах байдалтай байна..
Жишээ:
  • You will only have learned a few words.
  • Will you only have learned a few words?
  • You are only going to have learned a few words.
  • Are you only going to have learned a few words?

Идэвхитэй болн Идэвхигүй хэлбэр

Жишээ:
  • They will have completed the project before the deadline. Идэвхитэй
  • The project will have been completed before the deadline. Идэвхигүй
  • They are going to have completed the project before the deadline. Идэвхитэй
  • The project is going to have been completed before the deadline. Идэвхигүй
Идэвхитэй болон ивэвхигүй хэлбэрийн талаар илүү дэлгэрэнгүй

Энэ цагтай холбоотой дасгал ажлууд

0 comments:

Post a Comment