Pages

About Me

Followers

Total Pageviews

Powered by Blogger.
Friday, April 1, 2011

Ирээдүйд үргэлжилж байгаа цаг


Ирээдүйд үргэлжилж байгаа цаг нь дараах хоёр төрөлтэй: "will be doing " болон "be going to be doing." бөгөөд Жирийн ирээдүй цагтай адилгүй ирээдүйд үргэлжилж байгаа цагийн хэлбэр нь илүү харчцангүй шинжтэй байдаг.

 "Will"-тэй ашиглагдах ирээдүйд үргэлжлэх цагийн хэлбэр

[will be + present participle]
Жишээ:
  • You will be waiting for her when her plane arrives tonight.
  • Will you be waiting for her when her plane arrives tonight?
  • You will not be waiting for her when her plane arrives tonight.

"Be Going To "-тэй ирээдүйд үргэлжлэх цагийн хэлбэр

[am/is/are + going to be + present participle]
Жишээ:
  • You are going to be waiting for her when her plane arrives tonight.
  • Are you going to be waiting for her when her plane arrives tonight?
  • You are not going to be waiting for her when her plane arrives tonight.
Санамж:  "will" болон "be going to" гэх хоёр ирээдүйн цагийн туслах үйл үгүүд маань утгын ялимгүй өөрчлөлчтэйгээр ирээдүйн үйл явдлыг илэрхийлэхэд ашиглагддаг.
Ирээдүйд үргэлжлэх цагийн ерөнхий хэлбэр

Хэрэглээ 1-Ирээдүйд тодорхой цаг хугацаагаар тасалдсан үйлийг илэрхийлэхэд

Ирээдүйд үргэлжлэх цаг нь ирээдүйн тодорхой нэг цаг мөчлөгийг тасалбар болгон авч үзээд түүндээ тэр үед үргэлжилж байсан үйлийг илэрхийлэхэд ашиглагддаг.Цаг хугацааны бодит тасалбарыг авч үздэг.
Жишээ:
  • I will be watching TV when she arrives tonight.
  • I will be waiting for you when your bus arrives.
  • I am going to be staying at the Madison Hotel, if anything happens and you need to contact me.
  • He will be studying at the library tonight, so he will not see Jennifer when she arrives.
Дээрх жишээнээс харахад цаг хугацааны тасалбар нь (италик фонтоор бичсэн) жирийн ирээдүй цаг гэхээсээ илүүтэй жирийн одоо цаг дээр бичигдэж байна.Учир нь эдгээр нь цаг хугацааны холбоостой хамааралтай учраас ирээдүй цаг дээр бичиж болдоггүй.

Хэрэглээ 2-Ирээдүйд болох үйл явдлыг тодорхой нэг цагаар тасалж өгүүлэх үед

Хэрэглээ нэгд Ирээдүйд тодорхой цаг хугацааны богино мөчлөгийг хамарсан үйлдлийг өгүүлэхэд хэрэглэгддэг гэсэн бол ирээдүйд нэг цаг өгөөд тэр үед уг үйлдэл явагдаж байх болон гэсэн санааг гаргахад бас ашиглагддаг.
Жишээ:
  • Tonight at 6 PM, I am going to be eating dinner.
    I will be in the process of eating dinner.
  • At midnight tonight, we will still be driving through the desert.
    We will be in the process of driving through the desert.

Санамж

Жирийн ирээдүй цагт өгөгдсөн цаг хугацаа нь уг үйлдлийг дууссан эсвэл эхэлсэн гэдэг санааг гаргаж байдаг бол ирээдүйд үргэлжилж байгаа цаг нь өгөгдсөн цаг нь уг үйлдлийг явагдаж байхад процессоос ньтасалж өгүүлж байгаа юм.
Жишээ:
  • Tonight at 6 PM, I am going to eat dinner.
    I am going to start eating at 6 PM.
  • Tonight at 6 PM, I am going to be eating dinner.
    I am going to start earlier and I will be in the process of eating dinner at 6 PM.

Хэрэглээ 3-Ирээдүйд үргэлжлэх зэрэгцээ үйлдэлийг илэрхийлэхэд

Ирээдүйд үргэлжлэх цагийг ирээдүйн нэг цагт хоёр үйлдэл зэрэгцээ явагдах үед энэ цагийг ашигладаг.
Жишээ:
  • I am going to be studying and he is going to be making dinner.
  • Tonight, they will be eating dinner, discussing their plans, and having a good time.
  • While Ellen is reading, Tim will be watching television.  
  • While цагын холбоос нь өөрөө өөртөө одоо цагын хэлбэр шаардаж байдаг учраас одоо үргэлжлэх цагийг хэрэглэж хэлбэрждэг.

Хэрэглээ 4-Ирээдүйд гарах бүлэг үйлдлйиг илэрхийлэхэд.

Англи хэлд ирээдүйн цаг хугацааны тодорхой үед бүлэг үйлдлийг хүүрнэн өгүүлэхэд ашиглагддаг.
Жишээ:
  • When I arrive at the party, everybody is going to be celebrating. Some will be dancing. Others are going to be talking. A few people will be eating pizza, and several people are going to be drinking beer. They always do the same thing.

Санамж: Цаг хугацааны холбоосонд ирээдүйн утга оршдоггүй

Ирээдүйн цагийн нэгэн адил ирээдүйд иргэлжлэх цаг нь when, while, before, after, by the time, as soon as, if, unless, гэх мэт цагын холбоосуудыг өөртөө шингээж чаддаггүй. Харин ирээдүйд үргэлжлэх цагийн оронд одоо үргэлжлэх цаг бичигдддэг.
Examples:
  • While I am going to be finishing my homework, she is going to make dinner. Буруу
  • While I am finishing my homework, she is going to make dinner. Зөв

Хэзээ ч үргэлжлэх хэлбэрийг олж чадахгүй үйл үгүүд болон Холимог үйл үгүүдийн хамаарал

Хэзээ ч үргэлжлэх утга авч чадахгүй үйл үгүүдийг болон холимог үйл үгүүдийг таньж мэдэх нь өгүүлбэрийг зөв бичихэд тустай. Эдгээр үгүүдийг ашиглан ирээдүйд үргэлжлэх утга гаргах шаардлага гарч байвал тэдгээрийг Жирийн ирээдүй цаг дээр хэлбэржүүлэн бичдэг.
Жишээ:
  • Jane will be being at my house when you arrive. Буруу
  • Jane will be at my house when you arrive. Зөв

Дайвар үгийн байрлал

 always, only, never, ever, still, just, гэх мэт дайвар үгийн байрлал нь дараах байдалтай зохицно.
Жишээ:
  • You will still be waiting for her when her plane arrives.
  • Will you still be waiting for her when her plane arrives?
  • You are still going to be waiting for her when her plane arrives.
  • Are you still going to be waiting for her when her plane arrives?

Идэвхитэй болон Идэвхигүй хэлбэр

Жишээ:
  • At 8:00 PM tonight, John will be washing the dishes. Идэвхитэй
  • At 8:00 PM tonight, the dishes will be being washed by John. Идэвхигүй
  • At 8:00 PM tonight, John is going to be washing the dishes. Идэвхитэй
  • At 8:00 PM tonight, the dishes are going to be being washed by John. Идэвхигүй
More About Active / Passive Forms

Энэ цагтай холбоотой дасгал ажлууд

0 comments:

Post a Comment