Friday, April 1, 2011
Өнгөрсөнд төгсөн үргэлжлэх цаг
Хэлбэр
[had been + present participle]Жишээ:
Өнгөрсөнд төгсөн үргэлжилж байгаа цагийн хэлбэр- You had been waiting there for more than two hours when she finally arrived.
- Had you been waiting there for more than two hours when she finally arrived?
- You had not been waiting there for more than two hours when she finally arrived.
Хэрэглээ 1-Өнгөрсөнд ямар нэгэн зүйл болохоос өмнө өөр нэгэн зүйл болсоор байсныг илэрхийлэхэд

Бид өнгөрсөнд ямар нэг зүйл эхлээд тэгээд өөр нэгэн зүйл болтол тэр нь үргэлжилсээр байсан гэсэн санааг гаргахад энэ цагийг ашигладаг. "For five minutes" болон "for two weeks" зэрэг нь хоёулаа өнгөрсөнд төгсөх цагийг илэрхийлэх цаг заасан үгүүд юм. Энэ цаг нь одоо төгсөх цагтай адилхан боловч өнгөрсөн дэхь ямар нэгэн цаг хугацааны мөчлөг дээр үйл явдал болохоос өмнө уг үйлдэл дууссан байдаг юм.
Жишээ:
- They had been talking for over an hour before Tony arrived.
- She had been working at that company for three years when it went out of business.
- How long had you been waiting to get on the bus?
- Mike wanted to sit down because he had been standing all day at work.
- James had been teaching at the university for more than a year before he left for Asia.
- A: How long had you been studying Turkish before you moved to Ankara?
B: I had not been studying Turkish very long.
Хэрэглээ 2-Өнгөрсөн дэхь ямар нэг үйл явдалын яагаад тохиох болсон шалтгааныг дурдахад

Өнгөрсөн дэхь ямар нэг үйлдэлээс өмнөх өнгөрсөнд төгсөн үргэлжлэх цагийн хэрэглээ нь үр уршиг, шалтгааныг нь өгүүлэхэд нэн зохимжтой байдаг.
Жишээ:
- Jason was tired because he had been jogging.
- Sam gained weight because he had been overeating.
- Betty failed the final test because she had not been attending class.
Өнгөрөн үргэлжлэх болон өнгөрсөнд төгсөн үргэлжлэх цагуудын харилцан хамаарал
Хэрвээ та өгүүлэх өгүүлбэртээ "for five minutes," "for two weeks" болон "since Friday" зэрэг цаг хугацааны үгүүдийг ашиглаагүй бол өнгөрөн үргэлжлэх цагийг ашиглах нь нэн зохимжтой.Гэхдээ өгүүлбэр дэхь утгаасаа хамаарааад янз янз байдгийг анхаарна уу?Өнгөрөн үргэлжилж байгаа цаг нь цаг хугацааны хувьд саатуулагдсан (тэгэхэд тэгж байсан гэхчилэн)байдаг байхад өнгөрсөнд төгсөн үргэлжлэх цаг нь өгүүлж байсан зүйл нь өөр нэгэн үйлдэлтэй харьцуулаад уг үйлдэл тохиотол үргэлжлээд байсан гэсэн санааг илэрхийлж байдаг.Дараах жишээнээс энэ хоёрын ялгааг анзаарж ойлгоно уу?Жишээ:
- He was tired because he was exercising so hard.
Энэ өгүүлбэр үйлийн эзнийг яг тухайн агшинд дасгал хийж байсан учраас ядарсан гэж өгүүлж байна. - He was tired because he had been exercising so hard.
Харин энэ өгүүлбэр нь үйлийн эзэн тухан үед дасгал хийсээр байгаад ядарсан гэдгийг тодотгож байна. Нэг ёсондоо үйлийн эзэн өгүүлж байгаа цаг хугацааны мөчлөг хүртэл дасгал хийсээр байсан эсвэл тухайн үед дуусчихсан байсан гэдгийг анхаарах хэрэгтэй.
Санамж-Хэзээ ч үргэлжлэх хэлбэр авч чаддаггүй үйл үгүүд мөн холимог үйл үгүүд
Хэзээ ч үргэлжлэх хэлбэрийг олж чаддаггүй үйл үгүүд мөн холимог үйл үгүүд нь уг өгүүлбэрт хэрэглэгдээд харин уг өгүүлбэр нь өнгөрөн төгсөн үргэлжлэх цагийг шаардаад байвал өнгөрөн төгсөн үргэлжлэх цагийн оронд өнгөрсөнд төгсөх цагийг бичдэгЖишээ:
- The motorcycle had been belonging to George for years before Tina bought it. Буруу
- The motorcycle had belonged to George for years before Tina bought it. Зөв
Дайвар үгийн байрлал
always, only, never, ever, still, just, зэрэг дайвар үгүүд нь дараах байдлаар байрладаг. .Жишээ:
- You had only been waiting there for a few minutes when she arrived.
- Had you only been waiting there for a few minutes when she arrived?
Идэвхитэй болон Идэвхигүй хэлбэр
Жишээ:
Гэхдээ төгсөн үргэлжлэх цаг нь идэвхигүй хэлбэрт зохимжгүй буюу хэрэглээгүй байдаг.- Chef Jones had been preparing the restaurant's fantastic dinners for two years before he moved to Paris. Active
- The restaurant's fantastic dinners had been being prepared by Chef Jones for two years before he moved to Paris. Passive
Идэвхитэй болон Идэвхигүй хэлбэрийн илүү дэлгэрэнгүй
Энэ цагтай холбоотой дасгал ажлууд
- Verb Tense Exercise 13 Past Perfect and Past Perfect Continuous
- Verb Tense Exercise 14 Present Perfect, Past Perfect, Present Perfect Continuous, and Past Perfect Continuous
- Verb Tense Exercise 15 Tenses with durations
- Verb Tense Exercise 16 Present and Past Tenses with Non-Continuous Verbs
- Verb Tense Exercise 17 Present and Past Tense Review
- Verb Tense Practice Test Cumulative Verb Tense Review
- Verb Tense Final Test Cumulative Verb Tense Review
Subscribe to:
Post Comments (Atom)
Exercises-Дасгалууд
Tenses-Цагууд
- Жирийн ирээдүй цаг
- Жирийн одоо цаг
- Жирийн өнгөрсөн цаг
- Ирээдүйд төгсөн үргэлжлэх цаг
- Ирээдүйд төгсөх цаг
- Ирээдүйд үргэлжилж байгаа цаг
- Одоо төгсөн үргэлжилжлэх цаг
- Одоо төгсөх цаг
- Одоо үргэлжилж байгаа цаг
- Үйл үгийн цагуудын ерөнхий ойлголт
- Өнгөрсөнд төгсөн үргэлжлэх цаг
- Өнгөрсөнд төгсөх цаг
- Өнгөрөн үргэлжилж байгаа цаг
0 comments:
Post a Comment