Pages

About Me

Followers

Total Pageviews

Powered by Blogger.
Friday, April 1, 2011

 Өнгөрөн үргэлжилж байгаа цаг

Хэлбэр

[was/were + present participle]
Жишээ:
  • You were studying when she called.
  • Were you studying when she called?
  • You were not studying when she called.
Өнгөрөн үргэлжилж байгаа цагийн ерөнхий хэлбэр

Хэрэглээ 1-Өнгөрсөнд эхлээд тасалдсан үйлийг илэрхийлэхэд

Өнгөрөн үргэлжилж байгаа цаг нь өнгөрсний нэг тодорхой цаг хугацаанл эхлээд тэгээд зогссон үйлийг илэрхийлэхэд ашиглагддаг. Энэ тасалдсан үйл явдал нь жирийн өнгөрсөн цагийн илэрхийлэх аливаа зүйлийг хийдэг байсан тэгээд болчихсон гэсэн дадал зуршлын өнгө аястай хэрэглээнээс цаг хугацааны хувьд арай богино байдаг.Нэг ёсондоо энэ тасалдал нь цаг хугцааны бодит талтай байдгаараа жирийн өнгөрсөн цагаас арай өөр байдаг.
Жишээ:
  • I was watching TV when she called.
  • When the phone rang, she was writing a letter.
  • While we were having the picnic, it started to rain.
  • What were you doing when the earthquake started?
  • I was listening to my iPod, so I didn't hear the fire alarm.
  • You were not listening to me when I told you to turn the oven off.
  • While John was sleeping last night, someone stole his car.
  • Sammy was waiting for us when we got off the plane.
  • While I was writing the email, the computer suddenly went off.
  • A: What were you doing when you broke your leg?
    B: I was snowboarding.

Хэрэглээ 2-Үйлдэлийн тасалдал нь цаг хугацааны шинжтэй бол

Хэрэглээ 1-дээр бид өнгөрөнг үзргэлжилж байгаа цаг нь жирийн өнгөрсөн цагаас цаг хугацааны хувьд арай богино хэмээн үзсэн билээ. Гэсэн ч уг өгүүлж байгаа үйлдэл тодорхой нэг цаг хугацаагаар зааглагдсан үед бас энэ цагийг хэрэглэдэг.
Жишээ:
  • Last night at 6 PM, I was eating dinner.
  • At midnight, we were still driving through the desert.
  • Yesterday at this time, I was sitting at my desk at work.

Чухалчлах зүйлүүд

Жирийн өнгөрсөн цаг дээртодорхой цаг хугацаа нь уг өгүүлж буй зүйл нь тэр цагт дууссан байсан гэсэн утгийг илэрхийлэхэд ашиглагддаг. Харин өнгөрөн үргэлжилж байгаа цагт бол уг зүйл маань өгөгдсөн цаг хугацаанд саатуулагдсан буюу нэг ёсондоо уг үйлдэл яг тэрг мөчид дуусаагүй байдаг.
Жишээ:
  • Last night at 6 PM, I ate dinner.
    I started eating at 6 PM.
  • Last night at 6 PM, I was eating dinner.
    I started earlier; and at 6 PM, I was in the process of eating dinner.

Хэрэглээ 3-Хоёр зэрэгцээ үйлдэлийг өгүүлэхэд

Та өнгөрөн үргэлжилж байгаа цагийг өнгөрсөнд үргэлжилж байсан яг хоёр зэрэгцээ үйлдлийг илэрхийлэхэд ашигладаг. Эдгээр хоёр үйлдэл зэрэгцээ болж байсан гэсэн үг.
Жишээ:
  • I was studying while he was making dinner.
  • While Ellen was reading, Tim was watching television.
  • Were you listening while he was talking?
  • I wasn't paying attention while I was writing the letter, so I made several mistakes.
  • What were you doing while you were waiting?
  • Thomas wasn't working, and I wasn't working either.
  • They were eating dinner, discussing their plans, and having a good time.

Хэрэглээ 4-Өнгөрсөнд дэхь бүлэг үйлдлйиг илэрхийлэхэд

Англи хэлд бид өнгөрсөний тодорхой нэг хугацаан дахь бүлэг үйлдэлийг өгүүлэхэд дээрх зэрэгцээ үйлдэлийн чанарын нэгэн адил авч үздэг.
Жишээ:
  • When I walked into the office, several people were busily typing, some were talking on the phones, the boss was yelling directions, and customers were waiting to be helped. One customer was yelling at a secretary and waving his hands. Others were complaining to each other about the bad service.

Хэрэглээ 5-Always дайвар үгтэй хоршин өнгөрсөн дэхь уур бухимдал хүргэсэн давтамжит үйлдлйиг илэрхийлэхэд ашигладаг.

 "always" болон "constantly" зэрэг дайвар үгийн тусламжтайгаар өнгөрсөнд үүсдэг байсан уур бухимдал төрүүлсэн давтамжит үйлдлийг илэрхийдэхэд ашиглагддаг.Энэ чанар нь ерөнхийдөө "used to" туслах үйл үгийн гаргах утга санаатай нэн адилхан боловч гагцхүү сөрөг утга гаргахад л энэ хэрэглээг ашигладгаараа ялгаатай. "always" болон "constantly" дайвар үгүүд нь зөвхөн туслах үйл үгийн ард үндсэн үйл үгийн өмнө байрлана.
Жишээ:
  • She was always coming to class late.
  • He was constantly talking. He annoyed everyone.
  • I didn't like them because they were always complaining.

While болон When хоёрын харилцан хамаарал

Эдгээр холбоос нь тус тусын утга гаргадаг хэсэг үгүүдийг толгойлдог удирдах үг гэж хэлж болно(туслах өгүүлбэрийн шинжийг хадгалдаг гэсэн үг ). Гэвч дан дангаараа хэзээ ч бүтэн утга төгс өгүүлбэр болж чадахгүй. Зарим туслах өгүүлбэр бүхий холбоос нь "when" холбогчоор эхэлж "when she called" "when it bit me." гэж туслах өгүүлбэрийг бүтээдэг бол бусад нь " while"холбогчоор эхэлж "while she was sleeping" болон "while he was surfing." гэж бичигдэж туслах өгүүлбэрийг бүтээдэг.Та өнгөрсөнд болсон аливаа үйлийн талаар ярихад  "when" холбоосыг ашиглаж холбоосын бие дотор жирийн өнгрөсөн цагийг бичдэг бол "while" холбооыг ашиглаж өнгөрөн үргэлжилж байгаа цагийг хобоосын бие дотор бичдэг. "While" холбоос нь тухайн цагт үргэлжилж байсан санааг илэрхийлж байдаг.
Жишээ:
  • I was studying when she called.
  • While I was studying, she called.

Сануулга:Хэзээ ч үргэлжлэх хэлбэрийг олж чаддаггүй үйл үгүүдийн хамаарал

Ямар ч үргэлжилж байгаа цаг дээр хувирч чаддаггүй үйл үгүүдийг мөн холимог үйл үгүүдийг таньж мэдэх нь ихээхэн чухал ойлголт юм.Энэ үйл үгүүд нь хэдий өгүүлж буй үйлдэл нь үргэлжлэх санааг илэрхийлээд байгаа боловч өөрөө жирийн өнгөрсөн цагт хувирахыг шаардаж байдаг.
Жишээ:
  • Jane was being at my house when you arrived. Буруу
  • Jane was at my house when you arrived. Зөв

Дайвар үгийн байрлал

 always, only, never, ever, still, just,зэрэг дайвар үйл үг нь дараах байдалтай  оршино
Жишээ:
  • You were just studying when she called.
  • Were you just studying when she called?

Идэвхитэй болон Идэвхигүй хэлбэр

Жишээ:
  • The salesman was helping the customer when the thief came into the store. Идэвхитэй
  • The customer was being helped by the salesman when the thief came into the store. Идэвхигүй
More About Active / Passive Forms

Энэ цагтай холбоотой дасгал ажлууд

0 comments:

Post a Comment